Шуудангаар бичиг баримт илгээх болон үйлчилгээний хураамж төлөх заавар
2026-10-30
Иргэн Та КГ-т өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд бүрдүүлсэн материалаа баталгаат буухиа шуудангаар илгээж болно.
Шуудан илгээх хаяг:
|
Зориулалт |
ХАЯГ |
|
FROM: |
Өөрийн овог, нэрийг, байнга оршин суугаа эсхүл материал илгээж буй газрын хаягийн хамт бичих |
|
TO: |
CONSULATE OF MONGOLIA |
Шуудангаар бичиг баримт илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу:
- Шуудангаар бичиг баримт илгээхээс өмнө бүрдүүлэх материалд заагдсан бичиг баримтыг зохих ёсоор бүрэн бүрдүүлсэн эсэхийг шалгах.
- Үйлчилгээний хураамжийг Money order, Cashier’s check хэлбэрээр хийсэн эсэхийг нягтлан шалгах. /Шуудангийн дугтуйнд бэлэн мөнгө хийж болохгүй/
- Гадаад паспорт, буцах үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, баталгаат орчуулга, итгэмжлэх захиа зэрэг бичиг баримтыг буухиа шуудангаар буцааж авах тохиолдолд төлбөрийг урьдчилан төлсөн /Pre-paid/, цахим хэлбэрээр хянах боломжтой /Tracking number/, өөрийн оршин суугаа эсхүл шуудан хүлээн авах газрын хаягаар хаягласан /Self-addressed/ дугтуйг бүрдүүлсэн материалын хамт ирүүлэх.
- Эдгээр бичиг баримтын зарим нь үнэт цаас тул буцаан авах дугтуй нь хатуу, усны хамгаалалттай байвал зохимжтой.
- Бүрдүүлсэн материалыг шуудангаар илгээх, хүлээн авах үед А4 хэмжээтэй цаас багтахуйц дугтуй ашиглах.
- Консулын үйлчилгээ авсан болон материал илгээсний дараа таны оршин суугаа хаяг, утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд тус КГ-ын 312-300-2300 утсаар, [email protected], [email protected] цахим шуудангаар болон КГ-ын фэйсбүүк хуудсаар тухай бүрт мэдэгдэх.
- Буухиа шуудангаар материалаа илгээхдээ зөвхөн баталгаат шуудан /Certified mail/-аар цахим хэлбэрээр хянах боломжтой /Tracking number/ дугтуйнд хийж илгээх. Жишээлбэл: USPS, UPS, Fedex
|
|
|
|
Таны илгээсэн дугтуйг хүлээн авахад эсхүл Таны үлдээсэн буцах дугтуйгаар материал илгээхэд доторх баримт бичиг гэмтсэн, үрэгдсэн тохиолдолд КГ хариуцлага хүлээхгүй бөгөөд дээрх эрсдэлийг үйлчилгээ авч буй тухайн иргэн бүрэн хариуцахыг анхаарна уу.
Шуудангаар үйлчилгээний хураамж илгээхдээ дараах зүйлсийг анхаарна уу:
- Консулын үйлчилгээний хураамжийг буухиа шуудангаар илгээх тохиолдолд зөвхөн Money order, Cashier’s check хэлбэрээр ирүүлнэ.
- Money order, Cashier’s check дээр төлбөр хүлээн авагч нь тус КГ байх /Pay to: Consulate of Mongolia/ бөгөөд худалдан авсан хүний мэдээлэл бөглөх тохиолдолд өөрийн нэр, хаяг, гарын үсэг зурж баталгаажуулна.
- Money order, Cashier’s Check-ийн арын хуудсанд байгаа Endorsement Signature хэсэгт гарын үсэг зурж болохгүй.
- Шуудангийн дугтуйнд бэлэн мөнгө хийж болохгүй.
- Аливаа Money order, Cashier’s check-ийн худалдан авсан баримт /Receipt/-ыг КГ-т илгээхгүй, өөрийн хэрэгцээнд хадгалах.

Төлбөр дутуу эсхүл илгээгүй орхисон тохиолдолд тухайн үйлчилгээг бүртгэж, баталгаажуулах боломжгүй тул шуудан илгээхээс өмнө төлбөрийг хавсаргасан эсэхээ дахин нягтлан шалгана уу.


