Бичиг баримтын орчуулга хийлгэх
2023-03-03
Консулын газар иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, УБЕГ-ын лавлагаанууд болон жолооны үнэмлэх зэрэг бичиг баримтын баталгаат орчуулга хийнэ.
Орчуулга хийлгэхэд бүрдүүлэх материал:
1. Тухайн бичиг баримтын эх хувь;
2. Үйлчилгээ авахаар хандсан иргэний гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэх;
3. Үйлчилгээний хураамж – 10 ам.доллар /Хуудас бүрт/
Жич: Төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний орчуулгыг УБЕГ-аас лавлагаа ирүүлсний дараа ажлын 3 хоногт багтаан баталгаажуулна.
Хэрэв өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд дээрх бичиг баримтыг бүрдүүлэн шуудангаар ирүүлэх бөгөөд баталгаат орчуулгаа буцаан авах шуудангийн төлбөрийг төлсөн, хүлээн авах хаяг бүхий дугтуйг дотор нь хийнэ.