Нас барсны гэрчилгээ авах

2026-01-17


Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, тус Консулын газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ:

Бүрдүүлэх материал:

  1. Иргэний нас барсан тухай эмнэлгийн магадалгаа /нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт/;
  2. Иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр;
  3. Нас барсан шалтгааны тухай шүүх эмнэлгийн дүгнэлт;
  4. Гамшгийн улмаас хүний амь нас эрсэдсэн бол Засгийн газраас байгуулсан онцгой комиссын шийдвэр;
  5. Нас барсан иргэний төрсний гэрчилгээ, цахим иргэний үнэмлэх болон гадаад паспортын аль нэгний хуулбар.

Дараах этгээд нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ:

  1. Нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, эсхүл төрөл садангийн хүний аль нэг;
  2. Ажиллаж, суралцаж, эмчлүүлж, сувилуулж, цэргийн алба хааж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эсхүл хорих байгууллагад ял эдэлж байсан бол тухайн байгууллагын захиргааны, цогцос олдсон тохиолдолд шүүх шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан;
  3. Монгол Улсын иргэн гадаад улсын нутаг дэвсгэрт нас барсан бол Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд.

Нас барагчийг бүртгүүлэхдээ бүртгэл хийлгэх хүсэлт гаргасан хувь хүн бол өөрийн иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол түүнийгээ нотлох баримт бичиг бүрдүүлнэ.

Нас барсны гэрчилгээг нас барагчийг бүртгүүлсэн этгээдэд нэг удаа олгодог тул гэрчилгээг хаяж, үрэгдүүлэхгүй байхыг зөвлөж байна.

*Үйлчилгээний хураамж авахгүй