Буцах үнэмлэх авах
2026-01-14
АНУ-д зорчиж байгаа болон байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гадаад паспортоо үрэгдүүлсэн, эх орондоо яаралтай буцах шалтгааны улмаас гадаад паспорт шинээр захиалж авах боломжгүй зэрэг тохиолдолд Travel document буюу БУЦАХ ҮНЭМЛЭХ авах боломжтой.
Бүрдүүлэх материал:
1. Буцах үнэмлэх олгохыг хүссэн өргөдөл (Маягт татаж авах);
2. Мэдүүлгийн маягт (Маягт татаж авах);
3. Буцах үнэмлэх авах болсон нотолгоо /үндэсний гадаад паспортоо үрэгдүүлсэн болохыг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолт/;
4. Иргэний үнэмлэх (16-аас дээш насны иргэд), төрсний гэрчилгээ (16-аас доош насны иргэд)-ний хуулбар, эсхүл улсын бүртгэлийн лавлагаа;
5. Сүүлийн 6 сард авхуулсан 3.5 х 4.5 см-ийн хэмжээтэй хоёр хувь цээж зураг;
6. Буцах үнэмлэхийн үнэ, үйлчилгээний төлбөр 15 ам.доллар.
Дээрх материалыг бүрдүүлж КГ-т шуудангаар илгээх тохиолдолд төлбөрийг зөвхөн Money order-оор авна. Өөрийн биеэр ирэх иргэд банкны карт эсхүл бэлнээр тушаах боломжтой.
Тайлбар: Буцах үнэмлэхийг Монгол Улсын иргэд гадаад паспортоо хаяж үрэгдүүлсэн, эсхүл хүчингүй болсон бөгөөд шинээр паспорт авах боломжгүй үед эх орондоо буцах шаардлага гарсан тохиолдолд л олгодог. Дээр дурдсан баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд буцах үнэмлэхийг олгох боломжгүй болохыг анхаарна уу. Буцах үнэмлэх нь олгогдсон өдрөөс эхлэн 6 хүртэл сарын хугацаанд хүчинтэй, зөвхөн нэг удаа хэрэглэх боломжтой баримт бичиг юм. Иймд та энэ хугацааны дотор буцах үнэмлэхээр Монгол Улсын хилээр нэвтрэх эрхтэй. Буцах үнэмлэхээр дамжин өнгөрч буй улсад болон бусад улсад зорчих, хонох боломжгүй бөгөөд зөвхөн транзит хийхийг зөвшөөрдөг журамтай. Танд олгосон буцах үнэмлэхийг Монгол Улсын хилээр нэвтрэхэд хураан авна.