images

"MS. WIZARDS ACADEMY" СУРГАЛТЫН ТӨВ НЭЭГДЛЭЭ

Консулын газрын мэдээ

2026-10-17

6

Математик, IQ хөгжүүлэлт, монгол хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулах "Мs. Wizards Academy" сургалтын төвийн нээлтийн ажиллагаа 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр болов.

Роллин Медоус хотод байрлах уг сургалтын төвийг олон жил математикийн сургалт явуулсан туршлагатай багш Э.Болормаа үүсгэн байгуулсан бөгөөд 40 орчим сурагч, 3 багштайгаар үйл ажиллагаагаа албан ёсоор ийнхүү эхлүүллээ.

Сургалтын төвийн нээлтийн ажиллагаанд Консул Т.Батцэцэг оролцож, баяр хүргэлээ.