images

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ ЧИКАГО ОРЧМЫН МОНГОЛ СУРГУУЛИУДАД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Консулын газрын мэдээ

2026-10-16

8

Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар АНУ-ын Чикаго хот орчимд үйл ажиллагаа явуулж буй “Монгол Мэдлэг”, “Чикаго Монгол”, “Антиох Монгол” сургуулиудад санхүүгийн дэмжлэг үзүүлснийг Консул Т.Батцэцэг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сургуулиудын удирдлагад гардууллаа.


Хилийн чанадад амьдарч буй хүүхэд, залуучуудад монгол хэл, соёл, зан заншлаа өвлүүлж, заан сургах чиглэлээр олон жил тууштай ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгчдийн хичээл зүтгэлийг үнэлж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Боловсролын яаманд Чикаго орчимд амьдарч буй монголчуудынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.