images

"МЭДЛЭ" ЦАХИМ СУРГУУЛЬ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЭВ

Консулын газрын мэдээ

2026-09-17

8

Боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д гадаад улсад Монгол Улсын үндэсний сургалтын хөтөлбөрөөр боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх асуудлыг тухайн улсын эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байдаг.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын "Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай" 2025 оны 130 дугаар тогтоолоор дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх, боловсрол эзэмших боломжгүй нөхцөлд байгаа иргэн бүрд боловсрол эзэмшүүлэх зорилго бүхий бие даасан төрийн өмчийн ерөнхий боловсролын "Мэдлэ" цахим сургууль байгуулж, 2026-2027 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа ажээ.

Хүүхдийн эх хэл, үндэсний соёл, түүх, уламжлал, Монгол Улсын боловсролын хөтөлбөртэй холбоотой мэдлэгийг тасралтгүй эзэмшүүлэх нь гадаадад амьдарч буй Монгол гэр бүлүүдийн хувьд чухал ач холбогдолтой юм.

Та бүхэн хүүхдүүдээ цахим сургуульд идэвхтэй бүртгүүлж, хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулцгаая!

"MEDLE" ЦАХИМ СУРГУУЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛ ХОЛБООС ДЭЭР ДАРНА УУ!