Консулын газраас үзүүлэх үйлчилгээний хураамж
2026-03-01
| Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 195 дугаар тогтоолоор баталсан улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ | |||||
| КОНСУЛЫН ГАЗРААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ | |||||
| № | Үйлчилгээний нэр | Үйлчилгээний хураамж /ам.доллар/ |
|||
| Нэг. Иргэний бүртгэлийн үйлчилгээ | |||||
| 1 | Гадаад паспорт шинээр мэдүүлэх /Консулын газраар дамжуулж авах/ | 50 ам.доллар | |||
| 2 | Буцах үнэмлэх олгох | 15 ам.доллар | |||
| 3 | Иргэний бүртгэл /16 нас, 25 нас, 45 нас/ | 10 ам.доллар | |||
| 4 | Иргэний үнэмлэх дахин олгох /хаяж үрэгдүүлсэн тохиолдолд/ | 20 ам.доллар | |||
| 5 | Биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэл анх удаа хийлгэх | 5 ам.доллар | |||
| 6 | Төрсний бүртгэл, төрсний гэрчилгээ олгох, дахин олгох болон сольж олгох | 10 ам.доллар | |||
| 7 | Гэрлэсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох, дахин олгох, гэрлэлт дуусгавар болгох, сэргээснийг бүртгэх болон сольж олгох | 10 ам.доллар | |||
| 8 | Нас барсны бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох | 10 ам.доллар | |||
| Хоёр. Нотариатын үйлчилгээ | |||||
| 9 | Нотариат /ерөнхий/ | 10 ам.доллар | |||
| 10 | Итгэмжлэл /бүх төрлийн/ | 10 ам.доллар | |||
| 11 | Монгол Улсын газрын харилцаанд холбогдох гэрээнээс бусад бүх төрлийн гэрээ, хэлцэл, итгэмжлэл гэрчлэх | 10 ам.доллар | |||
| 12 | Төрөөс олгож буй бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж авахтай холбоотой итгэмжлэл | 10 ам.доллар | |||
| 13 | Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх | 5 ам.доллар /хуудас тутамд/ |
|||
| 14 | Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх | 5 ам.доллар | |||
| 15 | Өв залгамжлал, гэрээслэл, өвөөс татгалзах, шилжүүлэх өв залгамжлах гэрчилгээ олгохтой холбоотой хүсэлт тавих | 10 ам.доллар | |||
| Гурав. Консулын баталгаа | |||||
| 16 | АНУ-д оршин сууж буй, суралцаж буй тухай тодорхойлолтод Консулын баталгаа гаргах | 5 ам.доллар | |||
| 17 | Олон улсын аялалд хүүхэд өгч явуулах итгэмжилсэн захидал /англи хэлээр/ | 5 ам.доллар | |||
| 18 | Иргэний бүртгэлийн бичиг баримтыг орчуулж, гэрчлэх | 10 ам.доллар /хуудас тутамд/ |
|||
| 19 | ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн баримт бичгийн хуулбарыг гэрчлэх | 10 ам.доллар | |||
| 20 | Үйлчлүүлэгчийн хүсэлтээр үндсэн материалыг шалгахад | 5 ам.доллар | |||
Жич: Өөрийн биеэр ирж үйлчилгээ авч буй иргэд банкны карт эсхүл бэлэн мөнгөөр төлбөр тушаах боломжтой. Шуудангаар бичиг баримт илгээж буй иргэд зөвхөн Money order ирүүлэхийг анхаарна уу.