Консулын газраас үзүүлэх үйлчилгээний хураамж

2026-03-01


        Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 195 дугаар тогтоолоор баталсан улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ
КОНСУЛЫН ГАЗРААС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ
Үйлчилгээний нэр Үйлчилгээний хураамж
/ам.доллар/
Нэг. Иргэний бүртгэлийн үйлчилгээ
1 Гадаад паспорт шинээр мэдүүлэх /Консулын газраар дамжуулж авах/ 50 ам.доллар
2 Буцах үнэмлэх олгох 15 ам.доллар
3 Иргэний бүртгэл /16 нас, 25 нас, 45 нас/ 10 ам.доллар
4 Иргэний үнэмлэх дахин олгох /хаяж үрэгдүүлсэн тохиолдолд/ 20 ам.доллар
5 Биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэл анх удаа хийлгэх 5 ам.доллар
6 Төрсний бүртгэл, төрсний гэрчилгээ олгох, дахин олгох болон сольж олгох 10 ам.доллар
7 Гэрлэсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох, дахин олгох, гэрлэлт дуусгавар болгох, сэргээснийг бүртгэх болон сольж олгох 10 ам.доллар
8 Нас барсны бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох 10 ам.доллар
Хоёр. Нотариатын үйлчилгээ
9 Нотариат /ерөнхий/ 10 ам.доллар
10 Итгэмжлэл /бүх төрлийн/ 10 ам.доллар
11 Монгол Улсын газрын харилцаанд холбогдох гэрээнээс бусад бүх төрлийн гэрээ, хэлцэл, итгэмжлэл гэрчлэх 10 ам.доллар
12 Төрөөс олгож буй бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж авахтай холбоотой итгэмжлэл 10 ам.доллар
13 Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэх 5 ам.доллар 
/хуудас тутамд/
14 Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх 5 ам.доллар
15 Өв залгамжлал, гэрээслэл, өвөөс татгалзах, шилжүүлэх өв залгамжлах гэрчилгээ олгохтой холбоотой хүсэлт тавих 10 ам.доллар
Гурав. Консулын баталгаа
16 АНУ-д оршин сууж буй, суралцаж буй тухай тодорхойлолтод Консулын баталгаа гаргах 5 ам.доллар
17 Олон улсын аялалд хүүхэд өгч явуулах итгэмжилсэн захидал /англи хэлээр/ 5 ам.доллар
18 Иргэний бүртгэлийн бичиг баримтыг орчуулж, гэрчлэх 10 ам.доллар 
/хуудас тутамд/
19 ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн баримт бичгийн хуулбарыг гэрчлэх 10 ам.доллар
20 Үйлчлүүлэгчийн хүсэлтээр үндсэн материалыг шалгахад 5 ам.доллар

Жич: Өөрийн биеэр ирж үйлчилгээ авч буй иргэд банкны карт эсхүл бэлэн мөнгөөр төлбөр тушаах боломжтой. Шуудангаар бичиг баримт илгээж буй иргэд зөвхөн Money order ирүүлэхийг анхаарна уу.