“УУДАМ МОНГОЛ” ТОГЛОЛТ БОЛЛОО
Чикаго хот орчимд амьдарч буй монгол мэргэжлийн хөгжимчдийн оролцсон
“Уудам Монгол” тоглолт 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай боллоо.
Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ойг угтан зохион байгуулсан уг
тоглолтод морин хуурч А.Бат-Очир, Б.Уянга, А.Даваазориг, их хуурч Г.Эрдэнэбаяр,
төгөлдөр хуурч Б.Алуунгоо, хийлч Т.Гэрэлтуяа, Ж.Хадбаатар, морин хийлч
З.Номин нар эрдүү хийлч К.Лозаногийн хамтаар Монголын шилдэг хөгжмийн
зохиолчдын чавхдаст хөгжмийн зэмсэгт зориулсан бүтээлүүдээс тоглон
сонирхуулав. Тоглолтын үеэр дуучин Ц.Баттөр монгол нийтийн дууны дээжээс
дуулж, үзэгчдийн сонорыг мялаалаа. Үндэсний хөгжмийн дөрвөл болон сонгодог
хөгжмийн дөрвөл хамтран тоглосон нь уг тоглолтын гол онцлог байв.
Монгол хөгжмийн онцлог, ололт амжилт, монгол хөгжимчдийн ур чадварыг
суугаа орны иргэд болон монголчууддаа түгээн таниулах үйл хэрэгт бодит хувь
нэмрээ оруулж буй “Уудам Монгол” төслийг санаачлагч, оролцогч уран бүтээлчдэд
Консулын газрын зүгээс гүн талархал илэрхийлье.
Мэргэжлийн уран бүтээлчдийн тоглолтоор дамжуулан Монгол Улсаа илүү
сурталчлан таниулах зорилготой “Уудам Монгол” төслийг цаашид ч дэмжин,
хамтран ажиллахыг нийт монгол иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүддээ уриалж
байна.