"МОНГОЛЫН ҮНЭРТЭЙ САЛХИ" ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН, УУЛЗАЛТАД ОРОЛЦООРОЙ
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Сэрээтэрийн Цацралтын " Монголын үнэртэй салхи" гэрэл зургийн үзэсгэлэн, ярилцлага 2026 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 12-17 цагт Консулын газрын байранд болно.
Үзэсгэлэнд зурагчин С.Цацралтын удахгүй Вашингтон хотод гаргах "Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх" үзэсгэлэнд тавигдах зарим зураг болон түүний авсан Монгол орны байгалийн үзэсгэлэн төгөлдөр газруудын зургууд дэлгэгдэх бөгөөд үзэгчидтэй чөлөөт ярилцлага хийнэ. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.