МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдтэй уулзах үеэрээ эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, монголчуудынхаа эв нэгдлийг бэхжүүлэх, эх хэл, түүх, соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй иргэд болох Нанзадын Зүмбээ Монгол Улсын Гавьяат багш цолоор, Тайваны Ариунтунгалаг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор, Баатарсүрэнгийн Пүрэвсүрэн, Батаахүүгийн Төгсбаяр, Батсүхийн Жавхлан, Будсүрэнгийн Батхуяг, Гэрэлийн Амарсанаа, Лхагвын Оюун-Эрдэнэ, Лхамсүрэнгийн Ичинхорлоо, Манибадарын Эрдэнэтуяа, Мөнхбаатарын Ганчимэг, Цэрэнбатын Энхбилэг, Самданхоролын Оюунбилэг нар "Алтан гадас" одонгоор, Батжаргалын Гандэлгэр, Расолийн Досболат, Цэрэнлхагвын Эрдэнэцэцэг нар "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар тус тус шагнуулав.
Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн нийт иргэддээ Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт хүсэн ерөөе!














