images

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ГАРДУУЛЛАА

Консулын газрын мэдээ

2026-09-24

3

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гаргасан "Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай" зарлигтаа "төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай" хэмээн зарлиг болгосон байдаг билээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газарт залах Чингис хааны эш хөргийг Консул Т.Батцэцэгт гардуулан өглөө.