МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЧИКАГО ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАРТ ЗОЧИЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсоны дараа Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консулын газарт зочиллоо.

Тэрбээр, Консулын газрын ажилтнууд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжих, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах чиглэлээр улам хичээн ажиллахыг захив.

АНУ-тай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, тус улсад оршин суудаг иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэх, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг нь цаг алдалгүй хамгаалах шаардлага үүссэн. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Чикаго хотод Консулын газар нээн ажиллуулах шийдвэр гарган, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж байсан юм.