ФОТО ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ
Иллинойс мужийн Оактан коллежийн профессор Хүршээд Ичхапориа Монгол Улсад зочлох үеэрээ авсан фото зургуудын үзэсгэлэнгийн нээлт Гленвиев хотын нийтийн номын санд 2026 оны 8 дугаар сарын 27-ны өдөр болов. Үзэсгэлэнгийн нээлтэд Дэд консул Ч.Сүхбаатар, Оактан коллежийн ерөнхийлөгч Жойаннэ Смит, дэд ерөнхийлөгч Келли Иванага Бэкер, тус хотын дунд сургуулийн багш, ажилтнууд болон монгол иргэдийн төлөөлөл оролцлоо.

Нээлтийн ажиллагааны үеэр “Тэнгэр хуур” чуулга, “Бид чадна” клубийн залуу уран бүтээлчид морин хуур, үндэсний бүжгийн үзүүлбэр үзүүллээ.
Тус үзэсгэлэнд тавигдсан фото зургууд нь Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт газрууд, монголчуудын өв, соёл, ахуй амьдралын онцлог, өнгө төрхийг илэрхийлжээ. 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл гарах тус үзэсгэлэнг иргэд Та бүхэн өргөнөөр үзэж сонирхоно уу.