images

МАУНТ ПРОСПЕКТ ХОТЫН СОЁЛЫН БАЯРТ ОРОЛЦОВ

Консулын газрын мэдээ

2026-08-23

10

Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар, “Англо фрейт” тээвэр зуучийн компанитай хамтран АНУ-ын Иллинойс мужийн Моунт Проспект хотоос зохион байгуулсан “Celebration of Cultures - 2026” арга хэмжээнд 2026 оны 8 дугаар сарын 22-ны өдөр оролцов.

Арга хэмжээний үеэр улс орнууд өөрсдийн үндэсний соёл, уламжлал, онцлогийг танилцуулсан бөгөөд “Соёлын парад” (Parade of Cultures) боллоо.


Арга хэмжээний үеэр Монгол Улсаа сурталчлах асар ажиллуулан, Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний дээжээс дэлгэн худалдаж, Монгол үндэсний тоглоом наадгайг сурталчлан таниулав.