images

CELEBRATION OF CULTURES 2026

Консулын газрын мэдээ

2026-08-19

21

АНУ-ын Иллинойс мужийн Mount Prospect хотоос зохион байгуулдаг Олон үндэстний соёл, уламжлалыг сурталчлан таниулах 8 дахь удаагийн “Celebration of Cultures” арга хэмжээ 2026 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Бямба гарагт 11:00–16:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Хэзээ: 2026 оны 8 дугаар сарын 22-ны өдөр
Цаг: 11:00–16:00

Хаана: Kopp Park, Mount Prospect (Rec Plex-ийн ард)

Арга хэмжээний үеэр улс орнууд өөрсдийн үндэсний соёл, уламжлал, онцлогийг танилцуулах бөгөөд “Соёлын парад” (Parade of Cultures) зохион байгуулагдана.

Монгол Улсын соёл, уламжлалыг танилцуулах Монголын асар ажиллах тул Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

• Соёлын асрууд
• Олон үндэстний соёлын танилцуулга
• Соёлын парад
• Нээлтийн ёслол
• Үндэсний болон соёлын бүтээгдэхүүний худалдаа

Та бүхэн гэр бүл, үр хүүхэд, найз нөхдийн хамт хүрэлцэн ирж, дэлхийн олон орны соёлтой танилцахын зэрэгцээ Монголынхоо өв соёл, уламжлалыг хамтдаа сурталчлан таниулцгаая!

Монгол соёлоо дэлхийд түгээцгээе!

https://www.mountprospect.org/community/mount-prospect-celebration-of-cultures