images

"Чикаго Монгол Наадам - 2026" -ын тасалбар борлуулагдаж эхэллээ

Консулын газрын мэдээ

2026-06-09

15

Монгол Наадам нь монгол түмний цогцлоон бүтээсэн өвөрмөц биет бус соёл, дэлхий даяар тархан суугаа монгол туургатны бахархалт баяр билээ.

Чикаго орчмын ашгийн бус байгууллагууд, уран бүтээлчид болон Консулын газрын төлөөлөл оролцсон “Чикаго Монгол Наадам - 2026”-ыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагдан бэлтгэл ажлаа хангаж байна. Уран бүтээлчид маань урлагийн тоглолтын бэлтгэлээ эхэлж, хүчит бөхчүүд, мэргэн харваачид маань бэлтгэлээ эрчимжүүлж байна.

Баяр наадам өргөн дэлгэр, өнгө жавхаатай болоход монгол хүн бүрийн оролцоо, дэмжлэг чухал юм. Та бүхэн Наадамдаа идэвхтэй оролцоорой.

https://tickets.mongolianheritagecenter.org/