images

КОНСУЛЫН ТОЙРОГТ ОРШИН СУУГАА “ЭХИЙН АЛДАР” ОДОНГООР ШАГНАГДСАН ЭХЧҮҮДЭД ОДОН ГАРДУУЛАВ

Консулын газрын мэдээ

2026-06-02

14

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр зарлигаар “Эхийн алдар” II зэргийн одонгоор шагнагдсан М.Алтанзаяа, Ч.Ариунаа, Б.Должинсүрэн, Б.Дэлгэрцэцэг, Г.Жавзандулам, А.Мөнхжаргал, Ө.Уянга, Ц.Болор-Эрдэнэ нарын одонг Консул Т.Батцэцэг 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулсан “Хүүхдийн баяр”-ын арга хэмжээний үеэр болон Консулын газрын байранд гардуулав.

“Эхийн алдар” одонгоор шагнагдсан эхчүүд, гэр бүлд нь баяр хүргэж, аз жаргал, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.