images

МОНГОЛ ӨВ СОЁЛЫГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦООРОЙ

Консулын газрын мэдээ

2026-05-14

174

Монгол үндэстний баялаг өв соёл, уламжлалыг сурталчлан таниулах зорилготой өдөрлөгт гэр бүл, найз нөхдийн хамт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Та бүхэн Монголын уур амьсгалыг мэдрүүлэх үндэсний дуу хөгжим, тоглоом наадгайг сонирхож, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний худалдаа, монгол хоолны үйлчилгээ авах боломжтой. Монгол өв соёлыг биечлэн мэдрэх сайхан боломжийг бүү алдаарай!

Хэзээ: 2026 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, Бямба гараг
Хаана: Монгол Өв Соёлын Төв
(1301 South Wolf Road, Prospect Heights, IL 60070)

Хөтөлбөр

11:45 – 12:00 — Нээлтийн ажиллагаа
12:00 – 12:30 — Урлагийн тоглолт
13:00 – 13:30 — Монгол үндэсний уламжлалт тоглоом наадгай тоглох, туршиж үзэх
14:00 – 14:30 — Азын сугалаа
14:30 – 15:00 — Урлагийн тоглолт
15:00 – 15:30 — Монгол бүжиг, үндэсний хөгжмийн зэмсгүүдийг туршиж үзэх

https://www.eventbrite.com/e/mongolian-heritage-promotion-day-tickets