images

АНУ-Д ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Консулын газрын мэдээ

2026-05-12

155

Сүүлийн үед АНУ-ын хилийн хяналтын байгууллага гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхээс өмнө АНУ-д зорчих зорилго, аяллын төлөвлөгөөтэй холбоотой нэмэлт мэдээлэл тодруулах, нарийвчилсан шалгалт хийх нь нэмэгдэж байна.

Үүнтэй холбоотойгоор манай иргэд шаардлагатай мэдээллийг өгч, нотлох баримт үзүүлж чадаагүйн улмаас хилээр нэвтэрч чадахгүй буцах тохиолдол гарч байна.

Иймд АНУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд та бүхэн буцах онгоцны тийз захиалах, байрлах байр, зочид буудлын захиалга хийх, аяллын төлөвлөгөө гаргах зэрэг АНУ-д байх хугацааныхаа бүх талын төлөвлөлтийг хийхдээ өөрийн визийн төрлийн шаардлагад нийцэхүйц байдлаар нягт нямбай төлөвлөх, холбогдох нотолгоо, бичиг баримтаа авч явахыг зөвлөж байна.

Аялал жуулчлалын болон оюутны визээр зорчигчид ажил эрхлэх төлөвлөгөөтэй  байгаа мэт  харагдуулахуйц эд зүйлс, бичиг баримтыг ачаандаа авч явах, ийм агуулга бүхий мэдээллийг гар утсандаа хадгалсан байх, эсхүл аялал жуулчлалын визтэй атлаа аяллын төлөвлөгөөгүй байх нь таныг АНУ-д нэвтрүүлэхгүй байх үндэслэл болж болзошгүйг анхаарна уу.