images

ОЛОН УЛСЫН ХЭЛ, СОЁЛЫН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС АЗИ, НОМХОН ДАЛАЙН АРЛУУДЫН ОРНУУДЫН ӨВ СОЁЛЫН САРД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Консулын газрын мэдээ

2026-05-07

169

Чикагод үйл ажиллагаа явуулдаг Олон улсын хэл, соёлын боловсролын газраас Ази, Номхон далайн арлуудын орнуудын өв соёлын сард зориулсан үзэсгэлэнгийн нээлт 5 дугаар сарын 7-ны өдөр болов.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Консулын газрын төлөөлөл оролцсон бөгөөд нээлтэд Ази, Номхон далайн арлуудын орнуудын Дипломат төлөөлөгчийн газар болон Чикаго хот орчимд үйл ажиллагаа явуулдаг зарим улсын өв соёлын төв, музей хариуцсан ажилтнууд оролцлоо.

Тус үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд АНУ-д оршин суугаа Ази, Номхон далайн арлуудын орнуудын түүх, уламжлал, хэл, соёлыг таниулан түгээх, нийгэмд оруулсан хувь нэмрийг хүндэтгэн сурталчилдаг.

Тус тэмдэглэлт сар нь боловсрол, урлаг, бизнес, шинжлэх ухаан, төрийн үйлчилгээ зэрэг олон салбарт амжилт гаргасан иргэдийн ололт амжилтыг онцолдог бөгөөд олон үндэстний соёлын ойлголцол, эв нэгдлийг дэмжих зорилготой юм.