ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНООС АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГО ЯВУУЛЖ БАЙНА.
Үндэсний Статистикийн Хорооноос "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого"-ыг 2026.04.15-2026.05.15-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, тооллогод хамрагдана.

Мөн Үндэсний Статистикийн Хорооны 7015-1212 утсаар аж ахуйн нэгж, байгууллагуудад тооллогын талаар мэдээлэл хүргэж байгаа бөгөөд асууж тодруулах зүйлс байвал дээрх утсаар холбогдох боломжтой.


Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг хүсье.