images

КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ ЧИКАГО ДАХЬ КОНСУЛЫН КОРПУСЫН ЖИЛИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Консулын газрын мэдээ

2026-03-30

22

Консул Т.Батцэцэг Чикаго дахь Консулын корпусын жилийн уулзалтад 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр оролцов.

Консулын корпусын энэ удаагийн уулзалтад Иллинойс мужийн захирагч Ж.Б.Прицкер, мужийн Худалдаа, эдийн засгийн боломжийн газрын захирал К.Ричардс, World Business Chicago байгууллагын тэргүүн Ф.Клемент, Иллинойсын Эдийн засгийн хөгжлийн корпорацийн тэргүүн К.Жорж нар үг хэлж, мужаас гадаад орнуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн захирагч Ж.Б.Прицкер, мужийн Худалдаа, эдийн засгийн боломжийн газрын захирал К.Ричардс нартай уулзах үеэрээ Иллинойс муж дахь монгол коммюнитигийн талаар танилцуулж, мужийн Засгийн газрын зүгээс Монгол өв соёлын төв байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.