images

КОНСУЛЫН ГАЗРЫН ТӨЛӨӨӨЛӨЛ ASIANETWORK 2026 ХУРАЛД ОРОЛЦОВ

Консулын газрын мэдээ

2026-03-28

15

Консул Т.Батцэцэг болон консулын газрын төлөөлөл ASIANetwork байгууллагаас Азийн улсуудын өв соёл, нийгэм эдийн засгийг сурталчлан таниулах, судлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хуралд оролцов.

Хурлын үеэр Консул Т.Батцэцэг Консулын газрын үйл ажиллагаа болон Монгол өв соёлын талаар товч танилцуулав. Мөн тус байгууллагын төлөөлөлтэй хийсэн уулзалтаар цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.



Хурлын нээлтэнд хөгжимчин А.Бат-Очир болон Б.Болормаа нар Монгол үндэсний хөгжмийн дээжээс тоглов.