images

КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ ЧИКАГО ОРЧМЫН ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2026-03-26

17

КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ ЧИКАГО ОРЧМЫН ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Консул Т.Батцэцэг Чикаго орчмын Олон улсын худалдааны холбоо (The International Trade Association of Greater Chicago)-ны Гүйцэтгэх захирал Ричард Пауллинтай 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр уулзав.

Уулзалтын үеэр Консул Т.Батцэцэг Консулын газрын үйл ажиллагааны талаар танилцуулж, ойрын хугацаанд зохион байгуулах худалдаа, бизнесийн арга хэмжээнд хамтран ажиллах талаар ярилцав.