images

“ДИНАМИК” ГИМНАСТИКИЙН ТӨВИЙН ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Консулын газрын мэдээ

2026-03-01

16


АНУ-ын Даллас хотноо 2026 оны 2 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “WOGA Classic 2026” олон улсын спортын гимнастикийн тэмцээнд 10 улсын 4500 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсын “Динамик” гимнастикийн төвийн өсвөрийн тамирчид амжилттай оролцлоо.


Тухайлбал, багийн “Elite Team” төрөлд WOGA гимнастик төвийн тамирчин Г.Анужин, Ш.Сопие нар Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож мөнгөн медаль, Г.Сүндэръяа харайлт, чөлөөт хөдөлгөөн, нийлбэр дүнгийн 3 төрөлд мөнгөн медаль, М.Анужин дамжуургын төрөлд хүрэл медаль, Т.Бүжинлхам чөлөөт хөдөлгөөний төрөлд хүрэл медаль хүртэж, Б.Мичидмаа, Э.Үжин, А.Аша, Н.Анужин, Б.Гэгээн, Ч.Аминшүр нар тусгай байр эзэлжээ.


Олон улсын шүүгч, спортын мастер М.Даваасүрэн, Л.Мөнхзаяа нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийсэн залуу тамирчид нутаг буцахын өмнө Иллинойс мужийн “Лэйк шор” гимнастикийн академид хамтарсан бэлтгэл хийж байна. Консулын газрын төлөөлөл хамтарсан бэлтгэл хийж буй тамирчид, багш нартай 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдөр уулзаж, баяр хүргэлээ.


Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчид, дасгалжуулагч багш нар, эцэг эхчүүдэд халуун баяр хүргэж, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүсье.