images

КОНСУЛЫН ГАЗАР, АШГИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД УУЛЗАЛТ ХИЙЖ, 2026 ОНД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТОМООХОН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ЯРИЛЦАВ

Консулын газрын мэдээ

2026-01-29

65

Консулын газар болон Чикаго хот орчмын монгол иргэдийн үүсгэн байгуулсан  ашгийн бус байгууллагуудын уулзалтыг 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулав. Уулзалтаар 2026 онд Монгол Улсаа сурталчлах, монгол коммюнитиг бэхжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх томоохон арга хэмжээний талаар ярилцаж, оны төлөвлөгөөг батлав. 

Уг төлөвлөгөөг Чикаго орчмын монгол иргэдийн үүсгэн байгуулсан нийт байгууллагаас санал авсны үндсэн дээр боловсруулсан бөгөөд цаашид иргэд, байгууллагаас арга хэмжээ нэмж тусгах санал ирүүлбэл төлөвлөгөөнд тусгаж, хамтран хэрэгжүүлэхээр тогтлоо.

Та бүхэнд төлөвлөгөөнд тусган, гол зохион байгуулагч, хамтран зохион байгуулагчаар оролцох саналтай арга хэмжээ байвал [email protected] хаягаар ирүүлнэ үү.