images

КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ ИЛЛИНОЙС МУЖИЙН ТӨВ МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН МЕНЕЖЕРТЭЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2026-01-07

13

Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн Төв менежментийн үйлчилгээний газар (Illinois Department of Central Management Services)-ын Ази коммюнити хариуцсан менежер Наоми Лэйлани Салседо-тай 2026 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр Консул Т.Батцэцэг Консулын газрын үйл ажиллагаа, Иллинойс мужид амьдарч буй монгол иргэдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар, Н.Л.Салседо Төв менежментийн үйлчилгээний газраас мужийн оршин суугчдад үзүүлдэг үйлчилгээний талаар танилцуулав.

Уулзалтын мөрөөр мужийн байгууллага, агентлагуудаас үзүүлдэг үйлчилгээ, хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг монгол коммюнити-д өгөх арга хэмжээг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.