2026.01.16 Сэрэмжлүүлэг
ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Сүүлийн үед иргэд цахим орчинд тавигдсан зарын дагуу танихгүй хувь хүнээр дамжуулан мөнгөн гуйвуулга хийж цахим залилангийн хохирогч болох тохиолдол гарч байна.
Цахим залилангаас сэргийлэх үүднээс иргэд Та бүхэн улс хооронд мөнгөн гуйвуулга хийх шаардлагатай тохиолдолд албан ёсны бүртгэлтэй байгууллага, аж ахуй нэгжид хандан үйлчилгээ авахыг зөвлөж байна.