images

“ЭХИЙН АЛДАР” ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

Консулын газрын зарлал

2026-01-12

41

“Эхийн алдар”-ийн нэгдүгээр болон хоёрдугаар зэргийн одон авах шаардлага хангасан хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдэд уг одонг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгодог. "Эхийн алдар" одонг жил бүр "Хүүхдийн баяр"-ын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар болзол хангасан эхэд олгодог. 

Иймд “Эхийн алдар”-ийн нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах шаардлага хангасан эхчүүд дараах материалыг бүрдүүлэн 2026 оны 3 дугаар сарын 6-ны дотор тус КГ-т ирүүлэхийг хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 13 дугаартай зарлигийн хавсралтаар баталсан "ЭХИЙН АЛДАР" одонгоор шагнах журамтай танилцах бол энд дарна уу.

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ, АНХААРАХ ЗҮЙЛС:

1. Анкет (татаж авах) /бүрэн бөглөсөн байх/;

2. Эхийн Монгол Улсын цахим иргэний үнэмлэхийн хуулбар /урд тал, ар тал/ эсхүл түүний лавлагаа;

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар эсхүл иргэний үнэмлэхийн хуулбар, түүний лавлагаа;

4.1. Гурав хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсхүл хүүхэд үрчилсэн тухай лавлагаа (хүүхдийг 3 наснаас өмнө үрчилж авсан байх);

4.2. Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол Монгол Улсын нас барсны гэрчилгээний хуулбар эсхүл түүний лавлагаа;

5. “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон авах бол хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбарыг хавсаргах.

 

КОНСУЛЫН ГАЗАР