images

НЕБРАСКА МУЖИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Консулын газрын мэдээ

2025-10-19

28

Консул Т.Батцэцэг тэргүүтэй Консулын газрын төлөөлөл 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Небраска мужийн Линкольн хотноо мужийн засгийн газрын байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийв.

Мужийн захирагчийн цэргийн зөвлөх, Онцгой байдлын агентлагийн захирал Хошууч генерал Грэйг Строн мужийн байгууллагуудыг ахалж оролцсон уулзалтад мужийн Эдийн засгийн хөгжлийн газар, Хөдөө аж ахуйн газрын ажилтнууд оролцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улс, Небраска мужийн хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал, мэдээлэл солилцож, хөдөө аж ахуй, газар тариалангийн усалгаа, боловсролын чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагуудыг холбож, мэдээлэл солилцон ажиллахаар тохиролцов.

Консулын газрын төлөөлөл Небраска мужийн Онцгой байдлын штабт зочилж, Линкольн дахь Небраскагийн их сургуулийн удирдлагатай мөн уулзав.