АЙОВА МУЖИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Консул Т.Батцэцэг тэргүүтэй Консулын газрын төлөөлөл 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Айова мужийн ДеМойн хотод мужийн Эдийн засгийн хөгжлийн газрын Ахлах эдийн засагч Рик Петерсон, Айовагийн Олон улсын төвийн Гүйцэтгэх захирал Патрисиа Гроут нартай уулзав.
Уулзалтуудын үеэр тус мужтай худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал, мэдээлэл солилцлоо.
