КҮҮК ДҮҮРГИЙН ШЕРИФИЙН АЛБАТАЙ ХАМТРАН “ШАТАР/ДААМЫН ҮДЭШ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Консулын газар Иллинойс мужийн Күүк дүүргийн Шерифийн албатай хамтран “Шатар/Даамын үдэш” нөхөрсөг арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол Өв Соёлын Төв дээр зохион байгуулав.

Арга хэмжээг Консул Т.Батцэцэг, Күүк дүүргийн Шерифийн албаны Скоки дахь ажиллагааны төвийн захирагч Б.Бушинг нар нээж үг хэлэхдээ хууль сахиулах байгууллага, иргэд хоорондын нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, хууль сахиулах байгууллагуудын нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагааны талаарх иргэдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой болохыг онцлов.

Арга хэмжээний үеэр шатар, даамын нөхөрсөг тоглолтууд болж, Шерифийн албаны олон нийтэд чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх мэдээлэл, танилцуулгыг иргэдэд түгээв.





