images

КАНЗАС МУЖИЙН ХУДАЛДААНЫ ГАЗРЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Консулын газрын мэдээ

2025-11-07

21

Консул Т.Батцэцэг тэргүүтэй Консулын газрын төлөөлөл 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Канзас мужийн төв Топека хотод мужийн Худалдааны газрын туслах захирал Лаури Пайпертай уулзав.

Уулзалтын үеэр тус мужтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа хөдөө аж ахуй, мал эмнэлэг, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Цаашид хоёр талд зохион байгуулах худалдаа, эдийн засгийн томоохон арга хэмжээнүүдийн талаар тогтмол мэдээлэл солилцох, худалдааны төлөөлөгчдийг айлчлуулах боломжийг эрэлхийлж ажиллахаар тохиролцов.