КАНЗАС СИТИ ДЭХ МИССУРИГИЙН ИХ СУРГУУЛИЙН УДИРДЛАГА БОЛОН МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
Консул Т.Батцэцэг тэргүүтэй Консулын газрын төлөөлөл 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Миссури мужид ажиллах үеэрээ Канзас сити дэх Миссуригийн Их сургуулийн захирал М.Агравал, Олон улсын оюутны албаны удирдлагатай уулзалт хийв. Уулзалтын үеэр тус их сургуультай хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж, Монгол Улсын Боловсролын яам болон тус сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг идэвхжүүлэх талаар ярилцлаа.

Консулын газрын төлөөлөл түүнчлэн Канзас, Миссури мужид амьдарч буй монгол иргэдтэй уулзаж, консулын үйлчилгээ үзүүлэв.

