images

ДИЛОВА ХУТАГТЫН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛНО

Консулын газрын мэдээ

2025-10-14

23

Дилова хутагт Башлуугийн Жамсранжавын монгол үндэстний сэргэн мандлын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь алдаршуулах зорилготой АНУ дахь монголчуудын "ДИЛОВА ХУТАГТ" шатрын уламжлалт тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд болно.

Тэмцээнийг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар, "Дилова хутагт" нийгэмлэг, “Chess Club 64” клуб хамтран зохион байгуулна.

Тэмцээн хүүхэд (10 нас хүртэлх, 15 нас хүртэлх), насан хүрэгчдийн (сонирхогчдын, мэргэжлийн шатарчдын) гэсэн 4 ангиллаар, ФИДЕ-гийн дүрмийн дагуу, швейцарь системээр, 25 минутын цагийн хяналттайгаар явагдана.

Тэмцээн болох хаяг: Монгол Өв Соёлын Төв - 1301 S Wolf Rd, Prospect Heights, IL 60070

Тоглолтын цагийн хуваарь:
1. Хүүхдийн ангилал (10 нас хүртэлх, 15 нас хүртэлх)
2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, Бямба гараг
1-р өрөг: 10: 00-10:50 цаг
2-р өрөг: 11: 00-11:50 цаг
3-р өрөг: 12:00-12:50 цаг
Өдрийн хоолны цаг: 12:50-13:50 цаг
4-р өрөг: 14:00-14:50
5-р өрөг: 15:00-15:50
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа: 16:30 цагаас
Шилдэг мастертай хийх зэрэг тоглолт : 17:00 цагаас

2. Насанд хүрэгчдийн мэргэжлийн шатарчдын ангилал
2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, Бямба гараг
1-р өрөг: 10:00-10:50 цаг
2-р өрөг: 11:00-11:50 цаг
3-р өрөг: 12:00-12:50 цаг
2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, Ням гараг
4-р өрөг: 10:00-10:50
5-р өрөг: 11:00-11:50
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа: 16:30 цагаас

3. Насанд хүрэгчдийн сонирхогчдын ангилал
2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, Ням гараг
1-р өрөг: 10:00-10:50 цаг
2-р өрөг: 11:00-11:50 цаг
3-р өрөг: 12:00-12:50 цаг
Өдрийн хоолны цаг: 12:50-13:50 цаг
4-р өрөг: 14:00-14:50
5-р өрөг: 15:00-15:50
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа: 16:30 цагаас
Шилдэг мастертай хийх зэрэг тоглолт : 17:00 цагаас

Бүртгэлийн хураамж: Бүх оролцогч 20 ам.доллар

Бүртгэлийн хугацаа: 2025.11.21-ний өдрийн 12.00 цаг хүртэл явагдана.

/Тэмцээнд оролцогчдын нэрсийн жагсаалт, оноолт урьдчилж гарсан байх тул эцсийн хугацаанаас хойш бүртгэл хийгдэхгүйг анхаарна уу/

Тэмцээнд оролцогчид овог, нэр, насны талаарх мэдээлэл болон бүртгэлийн хураамжийг chessclass64@gmail руу илгээж, бүртгэлээ баталгаажуулна уу.

Тэмцээний оноолт, шүүлт: Тэмцээний оноолтыг Ерөнхий шүүгч, шүүгчийн багийн бүрэлдэхүүн гаргаж, шүүнэ. Маргааны эцсийн шийдвэрийг Ерөнхий шүүгч гаргах бөгөөд эцсийн шийдвэрийг хүндэтгэж, үл маргах журмыг баримтална.

Шагнал: Ангилал тус бүрт Тэргүүн, Дэд, Гутгаар байр шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана

Жич: Тэмцээнд оролцох тамирчид өөрсдийн шатар болон шатрын цагтай ирнэ үү.

https://docs.google.com/.../1FAIpQLSdJIdYHUH83uW.../viewform