images

КОНСУЛ Т.БАТЦЭЦЭГ ИЛЛИНОС МУЖИЙН ПАРЛАМЕНТАД ҮГ ХЭЛЭВ

Мэдээ, мэдээлэл

2025-05-22

23

Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн Төлөөлөгчдийн танхимын дарга Эмануэл Крис Вэлчийн урилгаар 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Спринфиелд дэх мужийн парламентын ордонд зочилж, Төлөөлөгчдийн танхимд үг хэлэв.

Консул Т.Батцэцэг хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй иргэддээ консулын үйлчилгээг шуурхай хүргэх, Монгол-Америкийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч буй бодлогын хүрээнд Чикаго хотод Консулын газар байгуулагдсаныг тэмдэглэж, Консулын газраас Иллинойс мужийн байгууллагууд болон монгол иргэдийн үүсгэн байгуулсан ашгийн бус байгууллага, бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой амжилтад хүрч буйг онцоллоо. Мөн Иллинойс мужийн парламент, засгийн газраас Чикаго хот орчим дахь монгол гаралтай иргэдэд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, мужийн парламентын зүгээс хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, монгол коммюнитиг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч, Консулын газартай идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн Төлөөлөгчдийн танхимын дарга Эмануэл Крис Вэлч, Төлөөлөгчдийн танхимын Цөөнхийн бүлгийн дарга Тони МакКомби болон зарим Сенатор, Төлөөлөгчдийн танхимын гишүүнтэй уулзалт хийв.

CONSUL T. BATTSETSEG ADDRESSED ILLINOIS HOUSE OF REPRESENTATIVES

Consul T.Battsetseg addressed the Illinois House of Representatives at the Capitol in Springfield on 20 May 2025 at the invitation of Hon’ble Speaker Emanuel Chris Welch. In her remarks Consul T.Battsetseg emphasized that the Consulate was established within the policies of the Parliament and Government of Mongolia of increased focus on providing timely consular services to the Mongolian citizens living in the midwestern region of the United States and on further deepening Mongolia-US bilateral relations. She highlighted some of the bilateral cooperation achievements reached through concerted efforts with Illinois organizations and the Mongolian community based non-for-profits and business associations. Consul also thanked the Illinois legislature and government for the attention and support given to the Mongolian community in the greater Chicago area and expressed hope for Illinois legislature’s continued support and active cooperation with the Consulate in further developing bilateral ties and strengthening the Mongolian community.

Consul T.Battsetseg separately met House Speaker Emanuel Chris Welch, House Minority Leader Tony McCombie and some Senators and House Representatives.