МИЧИГАНЫ МУЖИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР ЯРИЛЦАВ
Консул Т.Батцэцэг тэргүүтэй Консулын газрын төлөөлөл 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Мичиган мужийн Лансин хотод ажиллах үеэрээ Мичиганы мужийн их сургуулийн Захирлын алба, Олон улсын оюутан, тэтгэлгийн алба, Элсэлтийн алба, Азийн судлалын төв, Азийн төв зэрэг танхим, албаны удирдлагуудтай уулзалт хийж, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Монголын их, дээд сургуулиудтай 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх, "Азийн төв"-ийн сүлжээнд хамруулах, англи хэлний багш илгээх зэрэг чиглэлд хамтран ажиллах боломжтойг ярилцаж, тус их сургуулийг Монголын их сургуулиудтай холбож, мэдээлэл, санал солилцоог үргэлжлүүлэхээр тогтлоо.