images

МИЧИГАН МУЖИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Мэдээ, мэдээлэл

2025-05-09

22

Консул Т.Батцэцэг 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Мичиганы Эдийн засгийн хөгжлийн корпорацийн Олон улсын худалдааны газрын захирал Алисса Трэйси, Стратегийн хөрөнгө оруулалтын газрын захирал Сара Теннант нартай уулзаж, Мичиган мужтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулалт татах, технологи нэвтрүүлэхэд Мичиган мужийн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах сонирхолтойг илэрхийлэв. Цаашид Консулын газраас Мичиган мужийн эдийн засгийн хөгжлийн корпорацитай хоёр талд зохион байгуулах томоохон арга хэмжээний талаар мэдээлэл солилцон, худалдаа бизнесийн төлөөлөгчид айлчлуулах боломжийг эрэлхийлж ажиллахаар тохиролцов.