“ЧИМЭЭГҮЙ ХОТЫН ЖОЛООЧ” КИНОНЫ УРАН БҮТЭЭЛЧИД ЧИКАГОГИЙН АЗИЙН КИНО НААДАМД ОРОЛЦОЖ БАЙНА
2025 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 13-ны өдрүүдэд болж буй 19 дэх удаагийн Чикагогийн Азийн кино наадам д найруулагч Ж.Сэнгэдорж тэргүүтэй “Чимээгүй хотын жолооч” монголын уран сайхны киноны баг оролцож байна.4 дүгээр сарын 5-ны өдөр болсон улаан хивсний ёслол, гала оройн зоогийн үеэр найруулагч Ж.Сэнгэдорж “Дурангийн ард: Зургаан найруулагч, Зургаан өнцөг” ярилцлагад оролцов.4 дүгээр сарын 6-ны өдөр “Чимээгүй хотын жолооч” кино тус наадмын кино театрын дэлгэцээр гарч, үзэгч, кино мэргэжилтнүүдийн хүртээл болов. Киноны дараагаар найруулагч Ж.Сэнгэдорж, гол дүрийн жүжигчин А.Түвшинбаяр, зураглаач Э.Энхбаяр нар үзэгчидтэй ярилцлага өрнүүлж, тэдний сонирхсон асуултуудад хариуллаа.
“Чимээгүй хотын жолооч” кино нь тус наадмын шилдэг киноны номинацид өрсөлдөж буй 16 киноны нэг бөгөөд шалгаруулалтын дүнг 4 дүгээр сарын 13-ны өдөр зарлана.