Монгол уран бүтээлчид Чикаго дахь Консулын корпусын арга хэмжээнд оролцов
Чикаго хотод суугаа гадаад орнуудын Консулын газрууд болон Union League Club of Chicago хамтран 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулсан "Taste of the world with the Chicago Consular Corps" арга хэмжээнд Чикаго орчимд амьдардаг уран бүтээлчид болох морин хуурч, хөмийч Б.Отгонбаатар, бүжигчин Б.Ууганбат нар оролцож, монгол ардын урлагийн үзүүлбэрүүдийн дээжээс толилууллаа.
Монгол Улс, монгол үндэстний соёл урлагаа сурталчлан таниулах үйлсэд идэвхтэй хувь нэмэр оруулж ирсэн уран бүтээлчдэд Консулын газрын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.