Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд "MON EXPO" бизнес уулзалтыг хамтран зохион байгууллаа.
Монгол Улсаас Чикаго хотноо суугаа Консулын газар нь Чикагогийн Монголчуудын Бизнес зөвлөл (MBCC) болон Mon Expo Co & DEM Foundation-тэй хамтран жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор "MON EXPO" бизнес уулзалтыг 2025 оны 2-р сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд АНУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол иргэдийн үүсгэн байгуулсан жижиг, дунд үйлдвэрлэгчид болон Монгол Улсаас ирсэн бизнес эрхлэгчид оролцож, гаалийн тариф, экспортын тээвэр, логистик, гаалийн зохицуулалт зэрэг асуудлаар санал солилцов. Уулзалтад Иллинойс мужийн Худалдаа, эдийн засгийн хөгжлийн газрын Гадаадын шууд хөрөнгө оруулалтын менежер Ginta R. Rubin, мөн Ази Америк болон Номхон далайн арлын худалдаа, бизнес эрхлэгчдийн танхимын Хөтөлбөр, маркетингийн дэд ерөнхийлөгч Emily Fuder нар оролцож, АНУ-ын зах зээлд бизнес хөгжүүлэх боломж, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого зэрэг сэдвээр илтгэл тавьж, оролцогчидтой туршлага хуваалцлаа.Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд "MON EXPO" бизнес уулзалтыг хамтран зохион байгууллаа. Монгол Улсаас Чикаго хотноо суугаа Консулын газар нь Чикагогийн Монголчуудын Бизнес зөвлөл (MBCC) болон Mon Expo Co & DEM Foundation-тэй хамтран жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор "MON EXPO" бизнес уулзалтыг 2025 оны 2-р сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд АНУ-д үйл ажиллагаа явуулж буй Монгол иргэдийн үүсгэн байгуулсан жижиг, дунд үйлдвэрлэгчид болон Монгол Улсаас ирсэн бизнес эрхлэгчид оролцож, гаалийн тариф, экспортын тээвэр, логистик, гаалийн зохицуулалт зэрэг асуудлаар санал солилцов. Уулзалтад Иллинойс мужийн Худалдаа, эдийн засгийн хөгжлийн газрын Гадаадын шууд хөрөнгө оруулалтын менежер Ginta R. Rubin, мөн Ази Америк болон Номхон далайн арлын худалдаа, бизнес эрхлэгчдийн танхимын Хөтөлбөр, маркетингийн дэд ерөнхийлөгч Emily Fuder нар оролцож, АНУ-ын зах зээлд бизнес хөгжүүлэх боломж, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого зэрэг сэдвээр илтгэл тавьж, оролцогчидтой туршлага хуваалцлаа.