images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Консулын газрын мэдээ

2025-01-22

3648

АНУ-д амьдарч буй бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэдийг саатуулна, албадан гаргана гэсэн мэдээлэл гарч буйтай холбогдуулан Иллинойс мужийн цагаачид, дүрвэгсдийн эрхийг хамгаалах эвсэл (Illinois Coalition for Immigrant & Refugee rightsь ICIRR)-ээс гаргасан мэдээллийг Иллинойс мужийн захирагчийн алба зэрэг байгууллагаас түгээж буйг монгол хэл рүү орчуулан хүргэж байна.

ЦАГААЧЛАЛЫН АЛБА(ICE)-НЫ АЖИЛТАНТАЙ ХАРЬЦАХДАА

МЭДЭЖ БАЙВАЛ ЗОХИХ ТАНЫ ЭРХ:

 

• Хэрэв та ICE-аас ажиллагаа явуулж буйтай таарвал ICIRR-ийн гэр бүлийн дэмжлэгийн 24 цагийн шуурхай утас (1-855-435-7693) руу залгаж мэдээлээрэй.

• Хэрэв та ажил дээрээ, эсвэл олон нийтийн газар ICE-ийн ажилтантай харьцах тохиолдолд дараах зүйлсийг анхаарна уу:

  • ICE-ийн ажилтнууд таныг байцаах, эсвэл баривчлах тохиолдолд дуугүй байх эрхтэй.
  • Тайван байж, хоёр гараа тухайн ажилтны нүдэнд ил харагдахуйц байдалд байлгах.

• Дараах зүйлсийг ХИЙЖ БОЛОХГҮЙ:

  • Цагаачлалын буюу иргэншлийн статусынхаа талаар цагдаа, цагаачлалын ажилтан, эсвэл бусад албан тушаалтантай ярилцах,
  • Агуулгыг нь ойлгоогүй ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зурах (Та өмгөөлөгчтэй ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх ёстой)

• Хэрэв цагаачлалын албаны ажилтан таны гэрийн хаалгыг тогшвол хаалгаа битгий нээгээрэй. Хүүхдүүддээ ч гэсэн хаалгаа нээхгүй байхыг захиарай.

  • ICE-ийн ажилтнууд таны гэрт нэвтрэхийн тулд шүүгчийн гарын үсэгтэй баривчлах зөвшөөрөлтэй байх ёстой. ICE-ийн “баривчлах зөвшөөрөл” нь шүүгчийн гарын үсэггүй байдаг бөгөөд тухайн албаны ажилтнууд гарын үсэг зурсан хүснэгтүүд байдаг. Тиймээс тэдгээр баримт бичиг таны зөвшөөрөлгүйгээр таны гэрт нэвтрэх эрхийг ICE-ийн ажилтнуудад олгохгүй.

• Хэрэв та гадуур явж байхад ойр хавьд тань ICE-ийн ажилтнууд байна гэж үзвэл:

  • Аюулгүй газар руу ороорой.
  • Хэрэв та АНУ-ын иргэн бөгөөд аюулгүй гэж үзвэл, явагдаж буй ажиллагааг утсаараа бичих, эсвэл харсан зүйлсийнхээ талаар тэмдэглэл хөтлөж болно. Гэхдээ тухайн ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, эсвэл саад учруулахаас зайлсхийх ёстой.

• Дараах зүйлсийг ХИЙЖ БОЛОХГҮЙ:

  • Баталгаажаагүй мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтлэх,
  • Мөрдөн шалгалтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцох зэргээр өөрийгөө эрсдэлд оруулах

Хэрэв ICE таныг баривчлах тохиолдолд танай гэр бүлийнхэн яах вэ гэсэн нөөц төлөвлөгөө гаргаарай. төлөвлөгөөндөө дараах алхамыг тусгаарай.  Үүнд:

  • Яаралтай холбоо барих хүмүүсээ тодорхойлж, утасны дугааруудыг нь цээжлэх,
  • Хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгт  онцгой тохиолдлын үед хүүхдүүдийг чинь авах хүмүүсийн утасны дугаарийг өгөх,  
  •  Хүүхдүүдтэй чинь холбоотой эрүүл мэндийн болон эрх зүйн шийдвэр гаргах эрхийг онцгой тохиолдолд холбоо баримт хүмүүстээ бичгээр өгөх,
  • Хэрэв таныг ICE саатуулах тохиолдолд ICE-ийн locator.ice.gov гэсэн сайтаар орж таны талаарх мэдээллийг хайж олох боломжтойг ойр дотны хүмүүстээ мэдээлэх,
  • Хэрэв та саатуулагдсан бол хууль зүйн туслалцаа үзүүлэх хүнтэй холбогдох нь маш чухал. 1-855-435-7693 дугаарт залгаж, цагаачлалын өмгөөлөгчтэй холбогдоорой.

 

Нэмэлт мэдээллийг дараах вэбсайтаас авах боломжтой:

• Албадан гаргалтын эсрэг цагаачдад эрх зүйн туслалцаа үзүүлэх төв: immigrantjustice.org

• Албадан гаргалтын эсрэг эх сурвалжуудын гарын авлага:  organizedcommunities.org