КОНСУЛЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛ АРКАНЗАС МУЖИД АЖИЛЛАЖ БАЙНА
Консул Т.Батцэцэг тэргүүтэй Консулын газрын төлөөлөл 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Арканзас мужид ажиллаж байна.
Арканзас мужийн Хөдөө аж ахуйн газрын удирдлагатай уулзаж, хөдөө аж ахуй, ойн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Төв Арканзасын Их сургуулийн удирдлагатай уулзаж тус сургууль Монголын их, дээд сургуулиудтай оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах талаар санал, мэдээлэл солилцов.
Литтл Рок хотноо монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, консулын үйлчилгээ үзүүллээ.