images

КОНСУЛЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛ ЛУИЗИАНА МУЖИД АЖИЛЛАЖ БАЙНА

Мэдээ, мэдээлэл

2024-10-23

22

Консул Т.Батцэцэг тэргүүтэй Консулын газрын төлөөлөл 10 дугаар сарын 23-ны өдөр Луизиана мужид ажиллав.

Консулын газрын консулын тойрогт багтдаг Луизиана мужийн Эдийн засгийн хөгжлийн Бизнесийн хөгжил хариуцсан группын захирал Ричард Т.Вард, Олон улсын худалдааны газрын орлогч захирал Бен Фонтенот нартай уулзаж хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Мөн Ангус үржлийн үхрийн фермд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. “Сагрера” ферм нь 1887 оноос хойш дээд зэрэглэлийн ангус үхрийн махыг бэлтгэн, зах зээлд нийлүүлдэг байна. Ангус үржлийн үүлдрийн чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал, мэдээлэл солилцов.

Тус мужид амьдардаг монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүллээ.