images

СОЁЛ, СУРТАЛЧИЛГААНЫ АРГА ХЭМЖЭЭ ХАРПЕР КОЛЛЕЖ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээ, мэдээлэл

2024-10-04

61

Иллинойс мужийн Харпер коллежийн Олон улсын оюутны клубын урилгаар Консулын газраас тус коллежийн монгол оюутнуудтай хамтран соёл, сурталчилгааны арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Харпер коллежид зохион байгууллаа. Харпер коллежийн Олон улсын оюутны клубээс Чикаго хотод суугаа Консулын газруудын тэргүүн нарыг урьж, тухайн улс орны талаар мэдээлэл авч, өв соёлтой нь танилцдаг уламжлалтай ажээ. Арга хэмжээний өмнө Консул Т.Батцэцэг Харпер коллежийн сургалтын хөтөлбөр хариуцсан дэд захирал, доктор Марк Уоллерстэй уулзаж, хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцав. Арга хэмжээний үеэр Консул Т.Батцэцэг Монгол Улс, нүүдэлчдийн соёл иргэншлийн онцлог, Монгол-Америкийн харилцаа, Иллинойс муж дахь Монгол коммюнитигийн талаарх агуулгыг багтаасан илтгэл тавьж, оюутнуудын сонирхсон асуултуудад хариуллаа. Мөн Консулын газраас оролцсон оюутнуудын дунд Монгол Улсын талаарх танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, шалгарсан оюутнуудад бэлэг дурсгалын зүйлс гардуулав. Харпер коллежийн Олон улсын оюутны клуб, монгол оюутнуудын зүгээс монгол хоол, идээ ундаа, тоглоом бэлтгэж, оролцогч оюутнууд монгол өв, соёлтой танилцах боломжийг олгов. Монгол Улсаас Чикаго хотод суугаа Консул анх удаа оролцсон энэхүү арга хэмжээ халуун дулаан уур амьсгал дунд, сонирхолтой болсонд клубын багш, оюутнуудын зүгээс талархал илэрхийлэв. Консул Т.Батцэцэг Монгол Улсаа сурталчлах сайхан боломжийг олгосонд тус коллежийн удирдлага, оюутнуудын клуб, удирдагч багш нарт талархал илэрхийлж Консулын газрын зүгээс цаашид ч ойр дотно хамтарч ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Харпер коллеж нь хичээлийн жил бүр 35,000 гаруй оюутан сургадаг АНУ-ын томоохон коллежуудын нэг юм. Энэ хичээлийн жилд 40 орчим монгол оюутан тус коллежид суралцаж байна. A CULTURAL AND PROMOTIONAL EVENT ORGANIZED AT HARPER COLLEGE At the invitation of Illinois Harper College International Student Club, the Consulate organized a cultural and promotional event on October 3, 2024, at Harper College, in cooperation with Mongolian students studying at the College. ​ Harper College International Student Club has a tradition of inviting Consul Generals from the Greater Chicagoland area to campus for events that highlight their countries’ cultural heritage. ​Prior to the event, Consul T. Battsetseg met with Harper College Associate Provost for Curriculum and Instruction Dr. Mark Wahlers and discussed cooperation possibilities. ​ During the event, Consul T. Battsetseg gave a presentation which included information about Mongolia, nomadic civilization, Mongolia-US relations and the Mongolian community in Illinois, and answered attending students’ questions. The Consulate also organized a quiz competition among the attendees and gave presents to the winners. Harper College International Student Club and Mongolian students treated the attendees with Mongolian food, beverage and delicacies, and provided possibilities to try Mongolian traditional clothes and games. ​ The International club members and co-advising professors thanked the Consulate team for the interesting event and warm atmosphere. Consul T. Battsetseg expressed gratitude for the wonderful opportunity to promote Mongolia and reiterated readiness to continue a close cooperation with the College. Harper College is one America’s largest community colleges, serving approximately 35,000 students annually. Currently, about 40 Mongolian students are studying at the college.