images

KOHСУЛ Т.БАТЦЭЦЭГ МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН М.Б.КЭНТИТЭЙ УУЛЗЛАА

Мэдээ, мэдээлэл

2024-06-26

221

Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн Төлөөлөгчдийн танхимын 54 дүгээр тойргоос сонгогдсон гишүүн Мари Бэт Кэнтитэй 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр уулзав. Консул Т.Батцэцэг Төлөөлөгчдийн танхимын гишүүнд Монгол-Америкийн харилцааны хөгжлийн явц, Консулын газраас хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэх чиглэлд хийж буй ажлын талаар танилцуулж, Чикаго орчим амьдарч буй монгол гаралтай иргэдийг дэмжихэд мужийн Төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Мари Бэт Кэнти нь 2022 онд Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон бөгөөд түүний төлөөлдөг Иллинойс мужийн 54 дүгээр тойрогт монгол гаралтай иргэд олноор амьдардаг Арлингтон Хайтс, Палатайн, Проспект Хайтс, Баффало Гроув, Вийлин зэрэг хот багтдаг.

CONSUL T.BATTSETSEG MET WITH IL REPRESENTATIVE MARY BETH CANTY

On June 21, 2024, Consul T.Battsetseg met with Illinois House Representative Mary Beth Canty. During the meeting, Consul T.Battsetseg informed the representative about the current state of US-Mongolia relations and efforts the Consulate has been taking to deepen the bilatreal ties. The two sides also discussed possibilities to cooperate in supporting the Mongolian community in the Chicago area. Mary Beth Canty was elected to the Illinois General Assembly in 2022. 54th district includes Arlington Heights, Palatine and Prospect Heights, and portions of Buffalo Grove and Wheeling, areas where a significant number of people with Mongolian origin reside.