ИЛЛИНОЙС МУЖИЙН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮД, ЗАСГИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАВ
Консул Т.Батцэцэг тэргүүтэй Консулын газрын төлөөлөл Иллинойс мужийн төв Спринфиелд хотод 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажиллав. Консул Т.Батцэцэг Иллинойс мужийн нэгдүгээр туслах захирагч К.Линдберг, мужийн Худалдаа, эдийн засгийн боломжийн газрын туслах захирал К.Жүүст нартай уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцов. Консул Т.Батцэцэг түүнчлэн мужийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тереза Ма, Кэвин Оликал, Мэри Бэт Кэнти, Жэннифер Гүн-Гершовиц нартай уулзаж, тус мужид амьдарч буй монгол гаралтай иргэдийг дэмжихэд хамтран ажиллах талаар ярилцлаа. CONSUL T. BATTSETSEG MET WITH ILLINOIS HOUSE REPRESENTATIVES AND GOVERNMENT OFFICIALS The Consulate delegation led by Consul T.Battsetseg paid a working visit to Illinois capital Springfield on May 15, 2024. During the visit, Consul T.Battsetseg met with Illinois First Assistant Deputy Governor Claire Lindberg, Illinois Department of Commerce & Economic Opportunity Assistant Director Cameron Joost and exchanged views on possibilities to further deepen bilateral trade and economic ties. Consul T.Battsetseg also met with Illinois House Representatives Theresa Mah, Kevin John Olickal, Mary Beth and Canty Jennifer Gong-Gershowitz, and discussed possible ways to support the Mongolian community in Illinois.