images

КОНСУЛЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛ ИНДИАНА ИХ СУРГУУЛЬД ЗОЧЛОВ

Мэдээ, мэдээлэл

2024-04-12

119

Консул Т.Батцэцэг тэргүүтэй Консулын газрын төлөөлөл Индиана Их сургуулийн Блүүмингтон дахь оюутны хотхонд 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зочлов.

Консул Т.Батцэцэг Хамилтон Лугарын Дэлхий, олон улс судлалын сургуулийн захирал Жон Циорциаритай уулзаж, тус сургууль болон МУИС хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг хэрэгжүүлэх, тус сургуулийн Төв Еврази судлалын тэнхим дэх Монгол судлалын багийг бэхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Консул Т.Батцэцэг "Монгол нийгэмлэг"-ийн урилгаар "АНУ-ын төвийн бүс дэх монгол гаралтай иргэд: Консулын газраас монгол коммюнитиг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ" сэдвээр яриа хийж, оролцогчдын сонирхсон асуултуудад хариуллаа.

Консулын газрын ажилтнууд түүнчлэн тус сургуулийн монгол хэлний ангийн хичээлд оролцож, оюутнуудтай уулзлаа.